Зарлал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндчилгээг уншигч танаа  хүргэж байна. Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт Монголчууд аа, өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ. ...

Дэлгэрэнгүй »

Багахангайн махны үйлдвэрийг ашиглалтад оруулж, эмнэлгийн барилгыг шинээр барихаар боллоо

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Багахангай дүүрэгт ажиллалаа. Багахангайн   хувьд хотын алслагдмал дүүргийн нэг  бөгөөд өнөөдрийн байдлаар 4320 гаруй оршин суугчтай. Ажилгүйдлийн тоогоор  дүүргүүдээс нэлээд дээгүүрт жагсдаг  аж.   Хэдийгээр тоон үзүүлэлт ийм байдаг  ч дүүргийн  иргэдийн хувьд хийж бүтээх ихээхэн эрмэлзлэлтэй нь харагдаж байлаа. ...

Дэлгэрэнгүй »

Ус суваг ашиглалтын товчооноос зохион явуулсан “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд Дэд байр эзлэн мөнгөн медаль, “Нэг үe” хэсэг залуучуудын зохион явуулсан “Волейбол”-ын тэмцээнд Дэд байр эзлэн мөнгөн медаль, ХОС МӨНГӨН медалийн эзэд болсооон./2017.04.01/

Дэлгэрэнгүй »

Багахангай дүүргийн замын цагдаагийн хэсгийн цагдаагийн дэслэгч Л.Нармандах, ахлах ахлагч Ж.Бөхбаатар нар нь 2017 оны 02 дугаар сарын 22-ний өдөр тус байгууллагын ажилтан албан хаагчдад замын цагдаагийн үйл ажиллагаа, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав. Сургалтанд 29 ажилтан албан хаагчид хамрагдлаа./2017.02.22/

Дэлгэрэнгүй »

Байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан нийт 7 ахмадуудад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгууллага дээр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй эрүүл энх урт насалж удаан жаргаарай.

Дэлгэрэнгүй »

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шагналаар зам талбайн үйлчлэгч М.Мөнхцэцэг, Үйлдвэрчний эвлэлийн үйлчилгээний “Тэргүүний ажилтан”-аар Ш.Гаамаа, Манжуур хотоор аялах “Эрхийн бичиг”-ээр Г.Алтанцэцэг, Б.Батжаргал нар шагнууллаа. Баяр хүргэе.

Дэлгэрэнгүй »

Дүүргийн иргэдийн амь нас, мал амьтны гоц халдварт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Нийт 35 золбин нохой устгаж 350.000 төгрөг зарцуулж ажилласан байна.

Дэлгэрэнгүй »