Багахангай дүүргийн Хот тохижилтын алба
ОНӨААТҮГ-ын Түүхэн замнал
Нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан Төм аймгийн Сэргэлэн, Баян, Эрдэнэ сумуудтай хил залган Баян Хангай хэмээх нутагт 14 мянган га газар эзэгнэн Багахангай Өндөртолгой хэмээх суршилийн бүсэд “Хот тохижилтын алба” 1993 оноос одоог хүртэл 23 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Хот тохижилтын алба нь: Оросын цэргийн анги нутаг буцаж, материал техникийн хангамжийн байгууллагад обьектуудыг хүлээлгэн өгөх үеэс нийтийн эзэмшлийн орон сууц, гудамж зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын харьяанд шилжүүлэн орон сууцны контор нэртэйгээр 39-н хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүсэн байдаг. Монгол Улсын Засгын газрын ерөнхий сайдын 1 дүгээр орлогч Засаг захиргааны сайд Д.Энэбиш Нийслэлийн Засаг дарга Б.Баасанжав нарын өгсөн үүргийг үндэслэн Багахангай дүүргийн Хот тохижилтын албыг 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Дүүргийн Засаг даргын А/25 тоот захирамжаар Хот тохижилтын албыг бие даан ажил үйлчилгээ үзүүлэх алба болгон батламжилсан. Хот тохижилтын албаны анхны даргаар Дүүргийн Засаг даргын тамгын газрын Б.Ганболд хавсран гүйцэтгэхээр томилсон байдаг.
Хот тохижилтын албанд тусгай харилцах данс нээж өгөхийг санхүүгийн хэлтсийн дарга Д.Цэвэлмаа Ардын банкны салбарын эрхлэгч Жаргалсайхан нарт үүрэг болгосон байна.
Эрх зүйн байдал: Хот тохижилтын албыг үүсгэн байгуулагч нь Дүүргийн Засаг даргын тамгын газар мөн. Дүүргийн Засаг даргын тамгын газраас сонгон шалгаруулалтаар томилогдсон албаны дарга нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай гурван талт гэрээ байгуулан удирдан зохион байгуулах
Хот тохижилтын алба нь: 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж №0000535997 дугаар гэрчилгээтэй, 9014001099 улсын бүртгэлийн дугаартай, 8102155 регистрийн дугаараар “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ гэсэн хуулийн этгээдийн нэр дүрэмтэйгээр дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хариуцан, зам талбайн арчилгаа цэвэрлэгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг реклам чимэглэлийг хариуцан дүүргийн төсвөөс санхүүжилт аван удирдлагын менежментийг хэрэгжүүлэн байгууллага хөгжүүлэх бизнес төлөвлөгөөний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн орлого олох замаар ажиллана.
Багахангай Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-нь: Монгол Улсын иргэн хууль, Хөдөлмөрийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компаний тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, бусад хууль тогтоомж эрх зүйн актуудын хүрээнд үйл ажиллагаа явуулах бие даасан хуулийн этгээд мөн.
Багахангай хот тохижилтын алба Багахангай дүүрэг