ЭРХЭМ ДЭЭД ЗОРИЛГО: Тохижилтын шинэ технологи, шинэлэг бүтээлч ажлыг эрэлхийлэн иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд оршино.
ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУД: Дүүргийн иргэдийн амьдарч ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зохистой тогтолцоогоор ажиллах, нягтлан бодох бүртгэлийн болон дотоод мэдээллийн системийн чанар бүтээмжийг дээшлүүлж, технологийн ололтыг нэвтрүүлэх, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг системтэйгээр шийдвэрлэх замаар байгууллагын найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх
Үйл ажиллагааны стратеги: Үйлчилгээний чанарыг дээшлүүлж, зах зээлд гүнзгий нэвтрэх, үйлчилгээний шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх, технологийн шинэ тохитой орчныг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, байгууллага, хамт олон, өрх гэрт түшиглэсэн, тэдний санаачлагыг дэмжсэн уцогц үйлчилгээ хүргэх
Удирдлага зохион байгуулалт: Байгууллагын дарга нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн захирагчийн алба Дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу ажиллана. Даргын дэргэд түүнд зөвлөх үүрэгтэй зөвлөл ажиллана.. Зөвлөл нь нэгжүүдийн үйл ажиллагааны уялдааг зохицуулах, зохион байгуулах шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих үүрэг бүхий дүрмийн хүрээнд ажиллана.
Байгууллагын үндсэн чиг үүрэг:
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн арчилгаа үйлчилгээ
- Хог хаягдлыг татан цуглуулах, ангилан ялгах, зөөж тээвэрлэх, дарж устгах үйлчилгээ
- Гудамж, зам талбайн гэрэлтүүлэг чимэглэлийн засвар үйлчилгээ
- Ногоон байгууламжийн тарилт, нөхөн тарилт, арчилгаа үйлчилгээ
Туслах чиг үүрэг
- Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл
- Бүтээн байгуулалт засвар үйлчилгээ
- Ан агнуур /нохой муур, устгал/
Тохижилтын албаны нийтлэг ажил үйлчилгээ
- Хот тохижлтын алба нь ОНӨААТҮГ: Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн арчилгаа үйлчилгээ цэвэрлэгээ хийх, цас мөсийг арилгах, ААНБ, Нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын айл өрхийн ахуйн хог хаягдлыг цуглуулах ангилан ялгах, зөөж тээвэрлэх, дарж булшлах, ногоон байгууламжийн мод сөөг, нэг болон олон наст ургамлыг тарих, арчилж тордох, технологийн дагуу услах, нөхөн сэргээлт хийх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн эд хөрөнгийг сэргээн засварлах, тохижуулах, гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлын хэвийн ажиллагааг хангах, байнгын цэвэрлэгээнд хамрагдаагүй алслагдсан хэсэг Улсын болон орон нутгийн чанартай авто замын дагуу үүссэн үүсмэл хог хаягдлыг түүвэрлэж цэвэрлэх, ААНБ-ын захиалга хүсэлтээр тохижилтын ажил гүйцэтгэх
- Ажил үйлчилгээнд шаардлагатай хөнгөн блок, явган хүний замын бродюр, алаг хавтанг үйлдвэрлэх, модон хэрэгслийн засвар үйлчилгээ хийх, мод сөөг үржүүлэх, нэг болон олон наст ургамал тариалах, хадлан тэжээл бэлтгэх замаар мөнгөн орлого олохын зэрэгцээ өөрийн үндсэн чиг үүргийг биелүүлэхтэй холбогдсон гадаад дотоод худалдаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулна.
Багахангай хот тохижилтын алба Багахангай дүүрэг