Home / 2017 / February

Monthly Archives: February 2017

Багахангай дүүргийн замын цагдаагийн хэсгийн цагдаагийн дэслэгч Л.Нармандах, ахлах ахлагч Ж.Бөхбаатар нар нь 2017 оны 02 дугаар сарын 22-ний өдөр тус байгууллагын ажилтан албан хаагчдад замын цагдаагийн үйл ажиллагаа, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав. Сургалтанд 29 ажилтан албан хаагчид хамрагдлаа./2017.02.22/

Дэлгэрэнгүй »

Байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан нийт 7 ахмадуудад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгууллага дээр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй эрүүл энх урт насалж удаан жаргаарай.

Дэлгэрэнгүй »

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шагналаар зам талбайн үйлчлэгч М.Мөнхцэцэг, Үйлдвэрчний эвлэлийн үйлчилгээний “Тэргүүний ажилтан”-аар Ш.Гаамаа, Манжуур хотоор аялах “Эрхийн бичиг”-ээр Г.Алтанцэцэг, Б.Батжаргал нар шагнууллаа. Баяр хүргэе.

Дэлгэрэнгүй »

Дүүргийн иргэдийн амь нас, мал амьтны гоц халдварт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Нийт 35 золбин нохой устгаж 350.000 төгрөг зарцуулж ажилласан байна.

Дэлгэрэнгүй »

ПАА-н өдөрлөгөөр Хаан банкны эрхлэгч Б.Эрдэнэхорол нь байгууллагын хүсэлтийн дагуу үйл ажиллагаа чиглэл, иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний талаар нийт ажилчдад яриа таниулга хийн ажилчдын сонирхсон асуултанд хариулт өгч, мэдээлэл хийж, ажиллалаа. /2017.02.10/

Дэлгэрэнгүй »

“Мөнгөн Багахангай” цасны баяраар 3 төрөлт тэмцээн зохион байгууллагдсан. Цасан дээрх бүжиг Буухиа тэмцээн “Аз жаргалтай Багахангай” сэдэвт цасан хотхон байгуулах тэмцээнүүдэд оролцож “Аз жаргалтай Багахангай” сэдэвт цасан хотхоноор 1-р байр эзэллээ.

Дэлгэрэнгүй »

Дүүргийн Засаг даргын 2017 оны Б/06 тоот захирамжийн дагуу Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Ф.Мөнхгэрэл нь Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажил хүлээлцэх ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажиллалаа.

Дэлгэрэнгүй »